"Органик" гэсэн шошготой бүтээгдэхүүнийг ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД нийлүүлнэ

Foto

Монгол Улсын Засгийн Газраас 2015 оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн "Органик хүнсний тухай” хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн зохицуулалт 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ талаар Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Тунгалагаас дараах зүйлийг тодрууллаа.