УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Аймгийн засаг дарга Д.Батлутад сүүлийн удаа анхаарууллаа

Х.Хатнаа, toperdenet.mn
2019 оны 06 сарын 01

 Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувьчлагдсантай холбоотойгоор тус үйлдвэрт ажиллаж байгаа орос мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн гэрээ 12 сард дуусгавар болж 300 орос мэргэжилтэн нутаг буцна. Орос мэргэжилтнүүдийн амьдарч байсан 300 орчим орон сууцнаас орон нутгийн өмчид шилжүүлж авах тухай албан шаардлагыг аймгийн удирдлагуудад хүргүүлэх юм байна. Эдгээр орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглаж, тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Орхон аймаг дахь бие төлөөлөгчийг ажиллаж амьдрах орчин нөхцлөөр хангах тухай хүсэлтийг Орхон аймгийн засаг даргад 3 сарын өмнөөс тавьсан ч шийдвэрлэж өгөөгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол цаашид хуулийн байгууллагад хандана гэдгээ сүүлийн удаа анхаарууллаа.

<input height="1075" src="/upload/hj.jpg" type="image" width="600" />

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв