МУГТ Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 11-нд эхэлнэ

 1996 оны Олимпийн наадмаас АНУ-ын Атланта хотын жүдо бөхийн татамиас эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглон Монголын багийн цорын ганц медаль болох хүрэл медалийг хүртэж байсан, Ази тивийн анхны аварга  МУГТ Д. Нармандахын нэрэмжит тэмцээн  Эрдэнэт хотын Хангарьд спорт ордонд 11-р сарын 11-13-ны өдрүүдэд болох гэж байна. Ирээдүйн тив дэлхийн аваргуудын төрүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Эмэгтэй 9, эрэгтэй 14 жингийн ангилалд ОХУ, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас баг тамирчид ирж  оролцох юм байна.  Түүнчлэн монгол улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн олон хотын тэмцээн Эрдэнэт үйлдвэрийн спорт ордны хангарьд паласт 11-р сарын 25-27 ны өдрүүдэд болохоор бэлтгэл сургуулилтаа ороод байна.