Нүүрсний хөнгөлөлтийг бэлэн мөнгөөр олголоо

Foto

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад Нүүрсний үнийн хөнгөлөлт олголоо.Энэ тухай мэдээллээр хөтөлбөр үргэлжилж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын А/583 тоот тушаалын дагуу үйлдвэрийн гэр хороололд  амьдардаг ажилчид, ахмад настан,  мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон иргэдийн хүсэлтийг харгалзан өрх бүрт 2 тонн хүртэлх нүүрсний үнийн хөнгөлөлтийг нэг тонн бүрт 15 мянган төгрөгөөр тооцон мөнгөн дэмжлэг үзүүллээ. Одоогоор 2384 хүнд 71 сая 520 мянган төгрөг олгожээ. Хамтын гэрээний 8.8 дахь заалт, аймгийн Засаг даргын  А/2457 тоот албан бичиг зэргийг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ. Өмнөх жилүүдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгож ирсэн бол энэ жил хөнгөлөлтийг бэлэн мөнгөөр олголоо.