ЭХ ОРОНЧДЫН ИХ САН Уриалга

Foto

 Монгол улсын маань улс төр эдийн засаг сүүлийн жилүүдэд сүрхий хямарч хүндэрсэн бололтой. Улс төр нь өнгөрсөн сонгуулиар нэг тийш шийдэгдлээ.  

Харин эдийн засаг нь сэхэх үү мөхөх үү дээрээ хүрч сэхээнд орж Засгийн газрыг тэвдүүлэн Засгийн газар олон арга хэмжээ авахаар Их хуралдаа оруулсныг Их хурлын гишүүдийн зарим хэсэг сөрөг хүчнийхэн үйлдвэрчин, ТТБ тэр ч бүү хэл шүүгчид за тэгээд хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэдээс ч эсэргүүцэлтэй тулгарч байхгүй гээд байхад нь байгаа байгаа, байхгүй гээд байхад нь бүр нэмж авна гэх зэрэг элдэв маргаан шуугиан болоод байна даа.
Одоо хэрхэх вэ? Бүү сандар. Болж л таараа. Эцэг өвгөдөөс үлдээж өвлүүлсэн эх орон таван зүйлийн тарианы хөрс шороон газар тал уулгүй налайсан таван хошуу мал сүрэг, уужим тэнүүн ухаалаг ард түмэн, үүн дээр эв эеийн хүчийг нэмээд гарах гарц энэ буюу.
Ингээд ахмад үеийнхэн, залуучууд монголынхоо нийт ард түмэн засаг төрдөө хандан уриалах нь:
1.    Улсын маань эдийн засаг сан хөмрөг үнэхээр ямаршуу байгааг шударга ард түмний төлөөллөөр шалгуулан өмнөх Засгийн газар одоогийн Засгийн газрын маргааныг үнэн байдлаар хагалан тогтоож зон олондоо мэдэгдэн ойлгуулъя. Энэ ажилд төр нам, ТББ-ыг аль болохоор оролцуулахгүй байх.
2.    Улс орныхоо эдийн засгийн хямарлыг зогсоож эрүүлжүүлэх улмаар цаашид хөгжүүлэх ялангуяа сургууль цэцэрлэг эмнэлэгийн үйл ажиллагаа хүртээмжийг сайжруулах зорилгоор эх орончдын их сан байгуулж Монгол улсын иргэн бүр бололцооныхоо хэрээр хандив тусламж өргөцгөөе. Энэ сангийн данс нь шилэн орлого зарлага бүх үйл ажиллагаа нь ил тод, засаг төр ард түмний хяналтанд байх бөгөөд мөнгө нь улс орон нутгийн төсвөөр дамжин төлөвлөгдөж эмнэлэг сургууль цэцэрлэгт зарцуулагдаж байх.
3.    Хүүхэд хөгшдөөс аваад бүх хүн, айл өрхөөс аваад, бүх албан газрууд улс орон даяараа хэмнэлт тооцоо нэвтрүүлэн “Ажиллая бүтээе, хэмнэе сайхан амьдарцгаая” уриан доор 2 жилийн аяныг өрнүүлцгээе.
Энэхүү уриалгын 1.3-ыг засаг төр, 2 дахийг хот аймаг , сум дүүргийн нутгийн зөвлөлүүд гардан зохион байгуулж санаачилвал ямар вэ?
Засаг төр, ард түмэн минь бид өрд орлоо хэцүү боллоо гээд эх орон эх нутгаасаа сөөм ч газрыг бусдад элдэв аргаар өгөх эрхгүй шүү. Санагтун сахихтун.
Миний энэхүү уриалгыг засаг төр, нам, төрийн бус байгууллагуудад хэвлэл мэдээллийнхэн зон олон минь нэр ус хэлбэр болох болохгүйг нь засаж залруулан уг агуулгыг нь дэмжин дэмжин ажил үйлс болгон өрнүүлэхийг гүнээ хүсье.
 
 
 
 
 
                                                                                                Орхон аймаг Баян-Өндөр сум
Эрдэнэ багийн иргэн
өндөр настан Чимэдбалдирын Өлзийбат
Утас: 99350138
2016.09.05