Х.ЗОЛЖАРГАЛ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ДАРУУХАН, УЛС ТӨРЧИЙН ХУВЬД НУРУУТАЙ ГЭЖ ЖУРМЫН НӨХӨДДӨӨ ҮНЭЛЭГДДЭГ.

Foto

 

МоАХ-ны анхдагч МҮАН-ын дарга Т.Алтанхуяг:

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголын ардчилалын төлөө 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл улс төрийн намд хамтран зүтгэж байсан МоАХ-ны анхдагч, УИХ-ын 47-р тойрогт нэр дэвшигч Хадбаатарын Золжаргалыг МоАХ-ны болон МҮАН-ын журмын нөхдүүд нь дэмжиж байгаа. Бид энэ хүнтэй өнгөрсөн 26 жилийн турш Монгол орны ирээдүйн, хөгжил, Монгол хүний  сайн сайханы төлөө хамтран тэмцэж бас зүтгэж явсан. Х.Золжаргал 2012 онд Орхон аймагт УИХ-д нэр дэвшиж, та бүхний итгэлийг хүлээхээр ирж байсан. Одоо 2 дахь удаагаа ирлээ. Х.Золжаргал Монголын төрд өнөөдрийг хүртэл зүтгэж явсан бөгөөд хүнийхээ хувьд өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, даруухан, улс төрчийн хувьд нуруутай гэж журмын нөхөддөө үнэлэгддэг юм. Хамгийн сүүлд та бүхний сайн мэдэх ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгөөд та бүхэнтэй уулзахаар ирээд байгаа. Энэ хүн Монголын төрд зүтгэж чадах хүн бөгөөд өнөөдрийн МАНАН-ийн зарим нөхдүүд шиг улс эх орноо худалдаж, хулгайлах, луйвардах муу муухай үйл ажиллагаанд оролцож яваагүй, нэр цэвэр цагаан мөртэй хүн. Тэрээр төрийг түшиж явсан цаашдаа ч түшилцэж явах итгэлтэй, туршлагатай, чадвартай хүн. Шинээр байгуулагдах УИХ-д Х.Золжаргал нь жинхэнэ шудрага, эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй гишүүн нь байж чадах хүн мөн гэж би итгэж байна.