Хүйтэн бороотой байсан ч иргэд түүн дээр ирж байлаа

Х.Хатнаа, toperdenet.mn
2016 оны 06 сарын 21

 

УИХ-ын сонгуулийн 47-р тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Хадбаатарын Золжаргал өчигдөр орой 20 цагт баруун Дэнжид иргэдтэй уулзалт хийхээр товлосон байсан ч энэ үеэр хүйтэн бороо орж таарсан. Цаг агаарын бэрхшээлтэй байсан ч Х.Золжаргалын уулзалтанд иргэд ирцгээж байлаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Х.Золжаргал өнөөгийн Монголын нийгэмд шинэ дүр төрх болж, том намуудыг шударга шүүмжилж байгааг хөгшчүүд, залуучууд дэмжиж байсан юм.
Намыг нь биш хувь нэр дэвшигчийг нь харж сонголт хийх нь 2016 оны УИХ-ын сонгуулийн хамгийн гол онцлог, нийгмийн шаардлага гэдгийг иргэд ярьж байлаа. Дэнж багийн иргэдийн уулзалтыг цаг агаарын саатлаас дахин хийхээр нэр дэвшигчийн сонгуулийн штабаас төлөвлөсөн байна.
 

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв