ХҮНИЙХЭЭ ХУВЬД ДАРУУ ТӨЛӨВ ХҮН Ч УЛС ТӨРИЙН ХУВЬД ЧАНГА ХАТУУ, ЗОРИГ ГАРГАСАН ХҮН Х.ЗОЛЖАРГАЛАА ДЭМЖИНЭ.

Foto

 Х.Золжаргал өмнө нь 2012 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөөд явж байхаас нь таньдаг болсон. Хүнийхээ хувьд даруу төлөв хүн ч улё төрийн хувьд чанга хатуу, зориг гаргалаа. Энэ удаагийн сонгуульд эрх барьж байгаа намыг шүүмжилж гарч ирсэн. Нам дотор Шонхор-ын эсрэг явж байгаа, эрдэнэтчүүдийн амьдралыг сайн мэддэг хүнээ сонгох нь зөв гэж бодож байна.

Б.Бямба-Очир Шанд багийн иргэн
 -УИХ-ын 47-р тойрогт нэр дэвшигч Х.Золжаргал маань Н.Алтанхуягийн Засгийн газарт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн зөвлөлийн гишүүнээр ажилласан туршлагатай. Төрийн албанд хариуцлагатай алба хашиж явсан туршлагатай хүн манай аймагт дэвшиж байгаад баяртай байна. Эрдэнэтэд юу хэрэгтэй вэ гэхээр хий хоосон ярьдаг хүмүүс хэрэггүй. Харин жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулахад бодлого, хөтөлбөрийг боловсруулж явсан Х.Золжаргал шиг хүнийг дэмжицгээе.