Х.ЗОЛЖАРГАЛ 2012 ОНООС ХОЙШ Л БИДЭНТЭЙ УУЛЗАЖ, ЯРЬЖ ЯВАА ХҮН. ЗОРЬСОНДОО ХҮРЭХЭЭР ТОЙРГОО, БИДНИЙГЭЭ Ч СОЛИОГҮЙ БУЦААД ИРЛЭЭ.

Foto

 

-Х.Золжаргалыг 2012 онд манай аймагт УИХ-д нэр дэвшиж байсан учраас сайн танина. Энгийн ажилчин хүний амьдралыг ойлгодог хүн учраас дэмжиж байна. Улс төрийн хувьд өөртөө зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд саад бэрхшээлийг давах гэж эр хүний зоригтой явж байгаа энэ хүнийг сонгоё гэж бодож байна. Манай аймгийнхан сайн улстөрчийг УИХ-д гаргах цаг болжээ. Бид алийн болгон хуучин хүмүүсээ эсвэл түр зуурын ирээд буцдаг хүмүүсийг сонгох вэ. Х.Золжаргал 2012 оноос хойш л бидэнтэй уулзаж, ярьж яваа хүн. Зорьсондоо хүрэхээр тойргоо, биднийгээ ч солиогүй буцаад ирлээ. Ийм ясны улстөрч манай аймагт тун ховор ирж байсан.