Х.Золжаргалын уулзалтад иргэд, сонгогчид идэвхитэй оролцож, дэмжихээ илэрхийлсээр байна.

Х.Хатнаа, toperdenet.mn
2016 оны 06 сарын 20

УИХ-ын 47-р тойрогт нэр дэвшигч Х.Золжаргалын уулзалт иргэд, сонгогчдын ирц харьцангуй өндөр байна. Одоогоор Оюут, Уурхайчин, Согоот, Дэнж, Шанд, Уртын гол, Их Залуу багуудад иргэдтэй уулзалт хийлээ.  Тус багуудад хийсэн уулзалт нь нэг багт ойролцоогоор 250-350 хүний  ирцтэй байсан нь бусад нэр дэшигчдын уулзалттай харьцуулахад харьцангуй өндөр байна. Уулзалтын үер дэмжигчид алга ташилт, уухайгаар  түүнийг дэмжихээ илэрхийлж байлаа. Түүнчлэн иргэд Х.Золжаргалын мөрийн хөтөлбөр бидэнд  маш ойлгомжтой бөгөөд бодит амьдралыг мэддэг хүний үг байна хэмээн ярьж байлаа.Түүнчлэн түүнийг хүнийх нь хувьд маш зөв, сайхан сэтгэлтэй хүн, бид том нам харж санал өгөхгүй хүнийг нь харж саналаа өгнө Х.Золжаргалаа дэмжинэ хэмээн ярьж байлаа.

 


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв