Шударга улстөрч Х.Золжаргалын төлөө саналаа өгөхөө илэрхийллээ

Х.Хатнаа, toperdenet.mn
2016 оны 06 сарын 18

 

УИХ-ын сонгуулийн 47-р тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Х.Золжаргал өнөөдөр Оюут багийн иргэдтэй уулзалт хийлээ. Иргэд эрх баригч АН-аас үзэл бодлын хувьд зөрчилдөж, зоригтой алхам хийсэн нэр дэвшигч Х.Золжаргал шиг шударга хүн эх оронд минь ус агаар мэт хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. УИХ-ын гишүүдийн ёс зүй алдагдаж, эх орноосоо хулгай хийж, харийн оронд оффшор данс нээлгэн, уул уурхайн баялгаа гадагш нь хямд зөөж байна. Энэ бол Монгол улсын том эмгэнэл гэдгийг ахмад, дунд үеийнхэн, залуучууд шүүмжлэн ярьж байлаа.
Том намуудын нэр дэвшигчид ямар нүүр гаргаж, ичиж зовохгүй ард иргэдийн тархийг угааж явна вэ. Ардчилал ялснаас хойш 26 жил төрийг ээлжлэн барьсан АН, МАН аль алинд нь шударга улстөрч цөөхөн үлдсэн. Харин ийм үед Х.Золжаргал Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшсэн нь зөв сонголт болсон гэдгийг ярьцгааж, түүний төлөө саналаа өгөхөө илэрхийллээ.
 

Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв