Өргөдөл гаргасан айлуудыг хохиролгүй болгожээ

Foto

  Цагаанчулуут багт гэрэлтүүлгийн шон агаарын шугамтай шүргэлцэж богино залгаа үүссэнээр айлуудын цахилгаан хэрэгсэл шатсан байна. Энэ явдал өнгөрсөн сарын 21-ий өдөр болсон. Үүний дагуу гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн компани, Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК, АЗДТГ-ын Хотын захирагчийн алба зэрэг байгууллагууд уг асуудлаар зөвшилцсөн байна.

  Одоогоор 21 өрхд учирсан 870 мянган төгрөгийн хохирлыг барагдуулсан гэнэ. Энэ нь хуулийн хугацаанд өргөдлөө гаргасан айлууд. Учир нь айлууд учирсан хохирлоо барагдуулах талаар ажлын 5 хоногт багтаан гомдол гаргах ёстой боловч хугацаа алджээ. Тиймээс өргөдөл гаргаагүй айлуудын хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
 
  Нийтдээ 450 гаруй өрхийн ямар нэгэн цахилгаан хэрэгсэл шатсан гэж АЗДТГ-ын Хотын захирагчийн албаны мэргэжилтэн энэ долоо хоногийн даваа гарагт бидэнд өгсөн мэдээлэлдээ дурдсан. Дээрх хэсгийн гэрэлтүүлгийн ажлыг нийслэлд бүртгэлтэй “Инерц” ХХК 2014 онд гүйцэтгэсэн. Харин агаарын шугам нь “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийн өмчид байдаг юм.