Малчин багийг татан буулгалаа

Foto

Өнгөрсөн 2015 оны 10-р сард АИТХ-ын хурлын хуралдаанаар  Баян-Өндөр сумын Малчин багийг Жаргалант суманд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. Малчин багийн хувьд 200 гаруй өрх 600 орчим хүн амтай. Айл өрхүүдийн ихэнх нь Булган Сэлэнгэ аймгийн хөрш зэргэлдээ сумдад оршин суудаг. Хүн ам цөөнтэй учраас шинээр суурьшлын бүс үүсгэх боломжгүй гэж үзэн татан буулгаж Жаргалант сумын Дулаан-Уул багтай нэгтгэх захирамжийг сумын засаг дарга гаргажээ. Тиймээс иргэд баг хоорондын шилжих хөдөлгөөнөө яаралтай хийлгэх хэрэгтэй. Ингэснээр аймаг орон нутагаас үзүүлж байгаа тусламж дэмжлэгт цаг хугацаандаа хамрагдах боломжтой.