Аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Х.Хатнаа, toperdenet.mn
2015 оны 12 сарын 30

ОБГ-ын бие бүрэлдэхүүн энэ сарын 27- ны өдрөөс  2016 оны 1-р сарын 4-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.  Аливаа баяр ёслолын үеэр  иргэдийн сонор сэрэмж алдагдаж гал түймэр гарах тохиолдол нэмэгддэг.  Улсын хэмжээнд галын аюулаас болж амь насаа алдсан хүүхдийн тоо  нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Энэ нь эцэг эхчүүд  хүүхдээ гэртээ харах хүнгүй үлдээхдээ гаднаас нь түгжиж явдагтай холбоотой. Саяхан гэхэд нэгэн аймагт шинэ жилийн баяраа тэмдэглэхээр явахдаа хүүхдүүдээ гэртээ түгжиж явсанаас болж гал гарч  амь насаа алдсан хэрэг гарсан. Тиймээс зуухны галалгаагаа тааруулж, цахилгаан хэрэгсэлээ салгаж  аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.  Мөн шинэ жилийн баяраар баталгаагүй салют пиротехникийн хэрэгсэл худалдан авч ашиглахгүй байхыг хэлж байна. Ямартай ч ОБГ-хан  бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаагаас гадна баярын өдөр амарын талбайд зарим албан хаагчид ажиллах юм байна. 

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв