Явган хүний зам өвлийн улиралд тохирохгүй

Х.Хатнаа, toperdenet.mn
2015 оны 12 сарын 29

Хот хөдөөгүй хийгдэж байгаа ихэнх явган хүний зам иргэдийг бухимдуулж байна. Учир нь дөрвөлжин хээтэй чулуун хавтангаар явган хүний замыг  тавьж байгаа нь өвлийн улиралд манай орны нөхцөлд тохирохгүй байгаа юм. Гудамжинд  явж байгаа тэр дундаа өсгийт өмссөн эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид замын хажуу талын цасыг бараадан ямар хэцүү зам бэ?  халтирч уначих гээд явж болохгүй юм гэж амандаа үглэх юм. Өнгө үзэмжийг нь бодвол урин дулааны улиралд тохирсон баймаар. Харин өвөл цас мөсийг нь арилгаад ч нэмэргүй энэ зам дээр  халтирч унаж гэмтэж бэртвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ? иргэд хохироод л үлдэнэ.  Гадаад дотоодын жишигийг нэвтрүүлж байгаа нь авууштай  ч монгол орны нөхцөлд тохирохгүй гэдгийг мэддэг хэрнээ мэдээгүй юм шиг өнгөрдөг эрхэмүүдийг сэтгэлгүй гэхээс өөр юу гэж хэлхэв дээ.

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв