Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр

Foto

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр 12-р сарын 29-ны энэ өдөр тохиож бүх нийтээр амарна. Тодруулбал 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан байдаг. Сүүлд 2011 онд УИХ-аар 12-р сарын 29-ны энэ өдрийг  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээж нийтээр тэмдэглэж байхаар  хуульчилсан байдаг.