Иргэдэд НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгоно.

Foto
 Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн дагуу иргэдэд өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрт багтдаг нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох урамшууллын системийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэддээ хоёр хувийг нь буцаан олгоно. Тийм учраас иргэн бүр баримтаа цуглуулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэхдээ заавал цаасан баримт цуглуулж хадгалахгүй баримтын дугаараа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлсэн тохиолдолд цаасан баримтаа хадгалах шаардлагагүй” гэдгийг хэлж байна.Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдох шаардлагатай ба 2016 оноос өмнө холболтоо хийж, баталгаажуулах шаардлагатай юм байна.