Хөөж хөөгдөж, шалгаж шалгуулсанаар ил задгай худалдааг цэгцлэхгүй.

Х.Хатнаа, toperdenet.mn
2015 оны 11 сарын 10

Худалч хүнд хаа л явна ил задгай худалдаа эрхлэгчид таарах боллоо. Хүлэг, Бичил, Төгөл, Баян гээд томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд сүү цагаан идээ, боов боорцог, чихэр жимс, хувцас хунар гээд зарахгүй зүйл алга. Боловсролгүй байтгуай боловсролтойд нь ажил олдохгүй байгаа энэ үед амьдралаа залгуулж ар гэрээ тэжээхээр халуунд нь халж, үйтэнд нь хөрж , хөөгдөхдөө хөөгдөж суугаа дээрх хүмүүсийг буруутгах хэцүү. Худалдаалж байгаа орчин нь хүний хөлийн газар, бохир заваан байгаа нь иргэдээс гомдол ирэхэд хүргэдэг. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байцаагчид хөөж туугаад ч нэмэргүй монголын хууль гурав хоног гэдэг болдог. Энэ төвөгтэй асуудлыг шийдэх талаар олон жил ярьж байгаа ч шийдэгдсэн зүйл байхгүй урьдын адил нэг нь хөөж нөгөө нь хөөгдөж хэл ам, хэрүүл шуугиан гардаг хэвээр. МХГ-аас ил задгай худалдаанд ээлжит шалгалтаа хийхээр төлөвлөжээ. Шалгаад л байдаг шалгаад л байдаг цэгцрэхгүй л байна. Дээрх асуудлыг  бодлогоор шийдвэрлэхгүй бол хөөж хөөгдөж, шалгаж шалгуулсанаар Эрдэнэт хотын  ил задгай худалдаа эрхлэгчид байхгүй болохгүй. 

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв