Нийтийн тээврийн үйлчилгээний сайжруулалт "Автобус" биш.

Х.Хатнаа, toperdenet.mn
2015 оны 11 сарын 10
Баянцагаан багийн тосгон, Эрдэнэ багуудад автобус явуулж эхлэх гэж байгаа гэнэ. Энэ хэр оновчтой шийдвэр вэ? Гэр хорооллын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нэрээр микро автобус, жижиг тэргийг шахаж том болон дунд оворын автобус явуулж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь жигдэрч, иргэдийн гомдол тасарсан зүйл алга. Мэнд-Амар, Сонорхайрханы урьд талын зогсоол дээр иргэд бөөгнөрчихсөн , гэр хорооллын дундын буудлууд дээр ажил, сургууль, цэцэрлэгээсээ хоцорлоо гэж бухимдсан иргэдийн тоо ихэссэн үү гэхээс багасаагүй. Бас болоогүй "ББ-ОД" гэх нэг компани дангаар шахуу энэ салбарыг эзэгнэчихсэн ямар ч өрсөлдөгч байхгүй байхад нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах уу гэвэл үгүй. Үнэхээр л энэ салбарыг өөрчлөх гээд байгаа юм бол доривтой шийдвэр гаргах хэрэгтэй. Нэг компанид давамгай эрх олгодог,  урьдын  адил эцсийн буудлаасаа дүүргэж хөдөлдөг, автобус нь эвдрээд зогсчихдог, хотын төвөөр хар удаа саагуулан давхидаг,  эсвэл жолооч кондуктор нь хэл амаар доромжилдог байдал энэ хэвээрээ үргэлжилвэл эрхэм удирдалгуудын хийгээд төлөвлөөд байгаа нийтийн тээврийн шинэчлэл улам уруудан доройтохоос  шинэчлэгдэхгүй гэдгийг иргэд хэлж байгаа юм.
 

  

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв