Монгол бахархалын өдөр Монголоороо бахархцгаая

Х.Хатнаа, toperdenet.mn
2015 оны 11 сарын 06

2012 оноос эхлэн Монгол бахархалын өдрийгтэмдэглэх болсон. Энэ жилийн хувьд  Монгол бахархалын өдрийг  энэ сарын 12-нд тэмдэглэхээр болсон бөгөөд манай аймгийн хэмжээнд нийтийг хамарсан 15 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Жишээ нь: Оюутан залуусын дунд дэвжээ тэмцээнийг 10-ны өдөр зохион байгуулах бол 11-ны өдөр үндэсний хувцасны өдрийг зохион байгуулна. Мөн 10,11-ны өдрүүдэд АЗДТГ-ын хүндэтгэлийн өргөөнд монголын их хаадын үзэсгэлэн гаргах юм байна. Үүнээс гадна Амарын хөшөөнд цэцэг өргөх, төрийн албаны тангараг өргөх үйл ажиллагаа болох бол  Уурхайчин соёлын ордоноос "Тэмүүжин Чингисийг хэн сайн мэдэх вэ?" тэмцээн,  "аман цэц билгийн" наадмыг зохион байгуулах, Хангарьд спорт ордонд 128 бөхийн барилдаан болох гээд томоохон үйл ажиллагаанууд болно. Тиймээс иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж байна. 

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв